| | USD/MNT 0₮

Өнөөдөр:Намрын тэргүүн сарын шинийн нэгэн

Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн нэгэн. 

Ааргын тооллын 2020-08-20. Билгийн тооллын намрын тэргүүн, хөх бичин сарын шинийн нэгэн таарч байна. Бархасвадь, Пүрэв гараг. Лусын буулттай, тэрсүүд,хөхөгчин Хонь өдөр. Өглөө нар 05:54- мандлаа. Орой 19:57- жаргана.

Замд гарвал зүүн хойш мөр гарга. Энэ сард Арслан, Бичийн ороо ордог тул Бич сар, Арслангийн орд хэмээжээ. Энэ сарын шинийн гурван нь Балжиннямтай, шинийн 18-нь Дашнямтай. Энэ өдөр Гомбо, Говийн Лха бурхдын буулттай. Бар, Туулай жилтэнд ээлтэй сайн.

Цээрлэх үйл:Үхэр, Луу, Хонь, Нохой жилтэнгүүд биеэ энхрийлүүштэй. Үс засуулбал насанд цөвтэй муу. Эм анхлан хүртэх, эмчилгээ эхлэх цээртэй. Хүний сүлд: Орой, хөлийн ул, эрхийд хэмээжээ.

Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн нэгэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.