| | USD/MNT 0₮
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн шүүхэд таван өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн.
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган, шүүсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн юм.
Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах хүсэлтээ гаргасан байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм байна.