| | USD/MNT 0₮

Хүн амины хэргээр 13 жилийн хорих ял авсан Б.Махбал өнөөдөр давж заалдана

 
Өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-нд  Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт тухайн яамны газрын дарга Б.Махбал халдаж амийг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Ийнхүү хоёр жил дамнасан асуудлаар өнөөдөр Б.Махбол давж заалдана.
 
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдаад байгаа юм. 

Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-нд Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ байранд газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт тухайн яамны газрын дарга Б.Махбал халдаж амийг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.