| | USD/MNT 0₮
Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэлэлцүүлэг хийж байна.
Ингээд эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг хүрч нэг шийдэлд хүрсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж байна.
Тэрбээр “Төрийн өмчийн нийтийн өмч юу гэхээр 6.2 дахь заалтаар тодорхой болгосон. Одоо ба ирээдүйд амьдрах иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна гэж заасан байгаа. Харин үр өгөөж нь Үндэсний баялагийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйд тэгш шударга хүртээнэ. Зөвхөн нэг хэсэг нь биш нийт ард түмэндээ хүртээмжтэй байхад чиглэгдэнэ гэсэн агуулгыг Үндсэн хуульчилсан.
Энэ агуулгын дагуу Ашигт малтмалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрчлөгдөх ёстой. Одоо боловсруулагдаж байна.
Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхыг хуульчилж байгаа. Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлтыг хэн оруулсан юм бэ. Үүнийг л айхтар буруу ойлголт гэж харж, гадаадынхан Монголын газар нутгаас зараад байна гэсэн дэгс яриаг гаргасан. Энэ асуудлыг хууль хүч болон тагнуулын байгууллагаар шалгуулсан. Газар гадны сайтад зарж байна гэсэн мэдээлэл үндэслэлгүй мэдээлэл байсан нь тогтоогдсон.
Төрийн нийтийн өмч гэдгийг хэн нэгэн хүн санаанаасаа зохиосон юм биш. 1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа Чимэд гуай энэ нэр томъёог гаргасан юм” гэлээ.
Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэлэлцүүлэг хийж байна.