| | USD/MNT 0₮
Сайжруулсан шахмал түлшний угаарын хийгээр хордож амиа алдсан гурван настай охин амиа алдаж, ээж нь гүн хордлогод орж, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа билээ. Тэгвэл эмнэлэгт хагалгаанд орсон 27 настай Г.Уянгын аав Л.Галбадрахтай холбогдож охиных нь биеийн байдлыг нь асууж тодрууллаа.
Тэрбээр “Охины биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа. Гэхдээ цоо эрүүл хүн болохгүй ээ. Өнөөдөр Эрчимт эмчилгээний тасгаас нөхөн сэргээх эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Арьсыг нөхөх эмчилгээ хийнэ. Охины ухаан санаа орон гаран байна. Хааяа түрдэг тэрэг дээр суулгаад явахаар ядраад байна, хэвтье гэдэг.
Хөөрхий дөө, охиныг нь эндсэн гэдгийг нь хэлж чадаагүй. Хааяа нэг охиноо сураглаж “Миний охин хаана, хэнтэй байна” гэж асууна. Тэгэхээр нь хөгшин бид хоёр болон нөхөр нь “Ах дүүгийнхээр нь байгаа” гэж худлаа хэлж хуураад л байж байна /уйлав/. Яаж хэлж чадах юм бэ. Шууд хэлвэл охин минь галзуурч шоконд орох болов уу гэж айгаад байгаа. Хөл дээрээ босч, ухаан санаа бүр сайжрахаар хэлнэ дээ гэсэн бодолтой.
Шүүх эмнэлэг, цагдаагийн газраас ерөөсөө холбогдоогүй. Нэг удаа шүүх эмнэлэг дээр очсон. Талийгаач охины аавыг явуулаарай, уулзуулаарай гэсэн. Эхнэрээ сахиад эмнэлгээс ховхорч чадахгүй байна.
Хотын удирдлагууд уулзана гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл уулзаагүй. Охиныхоо биеийн байдлыг жаахан дээрдүүлж наашлуулж байгаад л хөлөө хүрэх газраа явъя гэж бодож байгаа, ах нь.
Нийслэлчүүд утаагүй боллоо, утаанаасаа саллаа гээд худлаа яриад байх юм. Зайсангийн орой дээрээ гараад Улаанбаатарыг хараач, утаатай л байгаа шүү дээ. Одоо ч хүйтэн салхитай болохоор утаа нэг их мэдэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ өвөл энэ шахмал түлшний хорт хий угаараар хэчнээн хүн үхэх бол гэхээс ч ах нь айж байна шүү” гэлээ.