| | USD/MNT 0₮

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГААР Ц.ШАРАВЖАМЦЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо.

Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын ахлах референт Г.Оюунтунгалаг уншиж танилцуулан гардуулсан юм.

Тэрбээр “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэж хэлсэн” гэлээ. 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.