| | USD/MNT 0₮

Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж байна. Тухайлбал, ШӨХТГ болон Жижиг дунд үйлдвэрийн газрын даргыг шинээр томилжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна. Энэ алба нь шинээр байгуулагдсан алба, өнгөрсөн долоо хоногт  Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулсан юм.

Тус газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. 

Я.Эрдэнэсайханы хувьд 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж иржээ. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.