| | USD/MNT 0₮
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэг агентлагийн дарга нарын томилгоо хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.
Түүний хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаа өгсөн байсан юм. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаад 9 сарын дараа буюу тухайн оны арваннэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагвагийн хувьд гурван жил ажиллаж байгаа бөгөөд түүнийг дорвитой ажиллаж, байгууллага удирдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд нэлээд гарсан юм.
Тэгвэл ийнхүү даргыг нь сольж, Б.Бат-Эрдэнийг томилов. Одоо ШӨХТГ хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулах бизээ.
Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан нэгэн юм.
Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.