| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр болно.
Түүнийг эрх мэдлээ ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгасан.
Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан.
Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон юм.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр болно.