| | USD/MNT 0₮

ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж Зам тээврийн сайд Л.Халтарт зөвлөнө гэв үү

Олон жил ХЭҮК-т дархлагдсан дарга бол яах аргагүй Ж.Бямбадорж хуульч байсан. Түүний хувьд хүний эрхийн чиглэлээр дээрх байгууллагыг он удаан жил удирдаж сайн муутай сайхан муухайтай нь авч явсан. Гэвч өнгөрсөн хавар эрүүл мэндийн гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж өгсөн.

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар түүний гаргасан хүсэлтийг гишүүд хэлэлцэж, 64 хувиар дэмжиж ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Ийнхүү гавьяаны амралтандаа гарсан, үр ач зээ нараа тойруулан өвөөгийн ажлаа хийж байх ёстой Ж.Бямбадорж дарга Зам тээврийн сайд Л.Халтарын зөвлөхөөр томилогдсон гэх яриа гарч эхэллээ.

Өндөр насны тэтгэвэртээ суусан хүн энэ улс төр болоод төрийн албанаас мөд ховхорч өгөхгүй бололтой. Салбарын сайдад юу зөвлөх нь сонин биш ч яагаад ийнхүү албан тушаалд дурлаж, амар тайван амьдралыг эрхэмлэхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ямартаа ч сайд Л.Халтарын зөвлөх болсон сурагтай шүү.

Өнгөрсөн хавар дарга Ж.Бямбадоржийн бусдыг дарамталж, доромжилж “Гөлөг” гэж дуудаж хэлж байгаа бичлэг нь цахим сүлжээнд тарж, нэг хэсэг хэл амны бай болсон. Үүнээс болж, олны хэл амнаас айж ажлаа хүлээлгэж өгсөн гэх яриа тухайн үедээ гарч байсан ч өөрийн хүсэлтээр буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байв.

 

 

 

ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж Зам тээврийн сайд Л.Халтарт зөвлөх болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.