| | USD/MNT 0₮
“Даатгалын системийг шинэчилье”, “Даатгалын өгөөжийг нэмэгдүүлье”, “Улсын төсвийн тодотголд ХАБЭА-н зардлыг тусга”, “Даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна” хэмээх лоозон барьсан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж сануулах жагсаалыг зохион байгуулж байна. Сангийн яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд ирэх долоо хоногийн даваа гарагт өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв.
Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд иргэдийн халаасыг ухах нь шударга уу
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ирэх 2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгалгүй баталлаа. Ингэснээр хувийн болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь энийг улсын төсөвт нэмэгдүүлж, тусгалаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас Улсын их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар энэ асуудлыг эргэн авч үзэж, УИХ-д дахин өргөн барих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих ёстой” гэв.
Жагсагчдын хэлж буйгаар “Цалингаас өөр орлогогүй алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь шударга уу. Нийгмийн даатгалын санг хоосолж цөлмөсөн буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлүүлж, сангаа бүрдүүл. Түүнээс ядарсан ард иргэдийнхээ халаасийг ухаж задарсан удирдлагуудын тарьсан балаг гайг үүрэх ёсгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
ШУУД ҮЗЭХ: