| | USD/MNT 0₮
Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Одоо хэрэгжиж байгаа Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон. Үүнтэй уялдуулан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тодорхой өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэсэн заалт байгаа. Уг хуулийн 38.2-т тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан хоёр зүйл тайлбар хэлье.
Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна гэсэн заалт орсон. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас ямар хууль санаачлах эрхтэй талаар ч мөн тус хуульд зааж өгсөн. УИХ-ын тухай хууль нь Улсын их хурлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг л тогтоосон хууль шүү дээ. Гэтэл бид уг хуулиар гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулах нь буруу юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулах нь зөв. Иймд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Үгүй бол Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх хэрэгтэй.