| | USD/MNT 0₮

Б.Өлзийбаяр: Ногдол ашгийг хувьцааны дансаар олгосноор дараагийн газар хөрөнгө оруулах, мөнгөө аривжуулах боломжтой

ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийг сонгуулийн өмнө өгөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа билээ.

Ингээд өнгөрсөн долоо хоногт энэхүү ногдол ашгийг ибаримтын болон хүүхдийн мөнгийн данс ашиглаж тараах бэлтгэл ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос хийж байгаа талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн нэгдүгээр сард ногдол ашгийг хуваарилах журам батласан байгаа. Тухайлбал, хувьцаат компаниудыг ногдол ашгаа байршуулахдаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараа гэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Хувьцаат компаниуд ногдол ашгаа өөрсдийн компани дээрээ тараана гээд хүндрэл учруулдаг. Энэ нь тухайн иргэн нэг хувьцааны ногдол ашиг болох 100, 200 төгрөгөө авах гээд тухайн компани руу явах болчихдог.

Үүнийг арилгах үүднээс хувьцааны ногдол ашгийг тухайн харилцагчийн дансанд байршуулж, хөрөнгө оруулагчдадаа зөв хуваарилагдах батлагааг нь хангах үүднээс СЗХ /Санхүүгийн Зохицуулах Хороо/-ноос дээрх журмыг батласан. Өөрөөр хэлбэл бүх хувьцаат компаниуд ногдол ашгаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд байршуулсанаар тухайн хүний ногдол ашгууд бүгд нэгдсэн журмаар дансанд нь орох боломжтой болж байгаа юм. Энэ нь эргээд дараа дараагийн газарт хөрөнгө оруулах, ахин нэмж хувьцаа авах, мөнгөө аривжуулах, бонд авах зэргээр ашиглагдах боломжтой.

Өнөөдрийн байдлаар ЭТТ /Эрдэнэс Таван Толгой/ компанийн хувьд нөхцөл байдал өөр гэж тайлбарлаж байгаа. Учир нь 2,5 сая гаруй хувьцаа эзэмшигчтэй дээр нь олон хүнд данс нээх, дансаа баталгаажуулах зэрэг нь цаг хугацааны хувьд ч тэр хүндрэлтэй байгаа. Тиймээс хэрэгжиж буй журмаа өөрчлөх шаардлагатай болов уу гэж харж байна.

Хэрэв Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ногдол ашгаа байршуулахад хүндрэлтэй байна гэвэл тусгайлан журам батлах нь зүйтэй болов уу” гэлээ.

 

Өнөөдрийн байдлаар ЭТТ компанийн хувьд нөхцөл байдал өөр гэж тайлбарлаж байгаа. Учир нь 2,5 сая гаруй хувьцаа эзэмшигчтэй дээр нь олон хүнд данс нээх, дансаа баталгаажуулах зэрэг нь цаг хугацааны хувьд ч тэр хүндрэлтэй байгаа. Тиймээс хэрэгжиж буй журмаа өөрчлөх шаардлагатай болов уу гэж харж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.