| | USD/MNT 0₮

П.Анужин:Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээг хязгаарлахыг ард иргэд дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн П.Анужин төсвийн тодотголтой холбоотой асуудлаар БШУ-ны сайдаас дараах хоёр асуултад хариулт авлаа.

Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор төсөв тодотгож байна. Хэдий мөнгөн дүн яриад байгаа ч ард түмнээ эрүүл, аюулгүй авч явах бодлогын тухай асуудал яригдаад байна.

СХД-т мөрийн хөтөлбөртөө тусгасан дараах хоёр асуудал их дэмжлэг авсан юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний тэжээлийн боловсролтой холбоотой асуудалд ээж нар эмзэглэж явдаг төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсийг хязгаарлахыг их дэмжсэн юм.

Тэгэхээр эрүүл мэндээс шалтгаалаад авч хэрэгжүүлж чадаагүй арга хэмжээ дээр төр маань бодлогоор анхаарах хэрэгтэй байна. Сургууль дээр зарагдаж байгаа 20 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглох боломжгүй. Учир нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа тэднийгээ дэмжинэ гэсэн санал оруулж иржээ.

Бид цар тахлыг хэрхэн яаж давах гэдгийг ярьж байж сургуулийн орчинд зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг зарахыг хориглоно гэдэг цар тахлаасаа ухарсан бодлого юм бишүү.

Хоёрдугаарт хүүхэд харах үйлчилгээ хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэдэг нь бодлогын хувьд буруу зүйл биш. Гэхдээ ээжүүд хэрхэн хөдөлмөр эрхлэх вэ, цалин ээжийн мөнгө гэр бүлийн төсвийг хангах юмуу.

Тэгэхээр үүнийг төсөвт тодотгож, ээжүүдэд дэмжлэг үзүүлэх ямар боломж байна вэ. Цар тахалтай холбоотой бодлогыг дэмжсэн алхамуудаасаа ухармааргүй байгаа юм.

Гуравдугаар Төрийн сангаар суралцсан суралцагчдын авлага гэж хэдэн төгрөг байдаг вэ. Албан бус мэдээллээр бол 12  тэрбум төгрөг гэсэн. Үүнд үнэн бодитой тайлбар өгөөч.

Сангийн яамыг шахахаас илүүтэй бүрдүүлж болох авлагаа шахаж олж авмаар байна” гэв.

Хариултад салбарын сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн суралцагчдын хоол үйлдвэрлэлийн тухай хууль өнгөрсөн онд батлагдаж одоо есдүгээр сарын 1-нд хэрэгжинэ.

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн сайд хориглоно гэж заасан.

Худалдаалахыг хориглосон гурван төрлийн бүтээгдэхүүн бий. ААН-уудаа боомилсон үйл ажиллагаа явуулна гэж яриад байна.

Өнгөрсөн жилийн судалгаагаар бол нийслэлд байгаа 600 гаруй сургуулийн ойр орчимд 3000 гаруй дэлгүүр, ТҮЦ, хоолны газар байна.

Бид бүх аж ахуйн нэгжээ хориглохгүй. ЭМЯ-наас дахин судалгаа хийнэ. Хийхдээ манай яам болон Шинжлэх ухааны сургуулийн хоол зүйч нартай хамтарч ажлаа хийнэ.

Хүүхэд харах үйлчилгээний хууль 2015 онд батлагдсан. Улсын хэмжээнд 2-5 настай хүүхдээ хамруулсан. Гэвч жилээс жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Яагаад гэвэл хүүхэд бүрийг цэцэрлэгт гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн тул хүүхдүүдээ бүрэн хамруулахын төлөө хичээсэн.

Хүүхэд харах үйлчилгээ бол хүүхдэд боловсрол олгодоггүй, зөвхөн эрүүл хүнсээр хангах, аюулгүй байдалд байлгаж байгаад эцэг эхэд нь өгөх үүрэгтэй байсан.

Боловсролын сангийн зээлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд гэвэл өнгөрсөн жил 11 тэрбум төгрөгийн дотоодын зээл аваад сурсан оюутнуудыг чөлөөлөх санал, журмаа тогтоолын төсөлтэйгээ хамт Засгийн газарт өгсөн байгаа. Одоогоор буцааж аваагүй байна. Гадаадын магистр доктороор суралцсан суралцагчдын төлбөр үе шаттайгаар хийгдээд явж байна. Таван жил улсдаа ажиллах юм бол зээл нь чөлөөлөгдөнө. Бакларын дэлхийн шилдэг хүүхдүүдийн зээл хараахан ороогүй байгаа” гэв.

 

 

Хоёрдугаарт хүүхэд харах үйлчилгээ хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэдэг нь бодлогын хувьд буруу зүйл биш. Гэхдээ ээжүүд хэрхэн хөдөлмөр эрхлэх вэ, цалин ээжийн мөнгө гэр бүлийн төсвийг хангах юмуу.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.