| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Тусгаарлалтанд байсан жирэмсэн эмэгтэй дутуу төрлөө

ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020.08.17-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийт 586 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Өнөөдөр Халдвартын клиникээс хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжиж байна.

Тодруулбал, 27, 28 настай энхийг сахиулагчид байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 298 тохиолдол батлагдсанаас 278 нь эдгэрсэн байгаа. Одоогоор сувилалын ажиглалтанд 49 хүн, гэрийн ажиглалтанд 14 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 42 хүн ажиглалтанд байгаа бол халдвартын клиникэд 20 хүн байна. Эдгээрээс 18 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Мөн өнөөдөр өглөө 04 цагт тусгаарлалтанд байсан жирэмсэн эмэгтэй дутуу төрж, 1,750 грамм нярай төрлөө” гэв.

Өчигдөр буюу 2020.08.17-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийт 586 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.