| | USD/MNT 0₮
Өгзөгний хэрэгт орооцолдслн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. Тэрбээр шөнө 02.55 цагт МИАТ-ийн нэмэлт онгоцоор ирсэн байна.
Түүнтэй хамт ҮХЦ-ийн гишүүн Г.Туулхүү, Г.Баясгалан нар ирсэн боловч Д.Одбаяр дарга онгоцноос бууж, вип өрөөнд гурван цаг амарч байгаад олны хөл хөдөлгөөн татарсны дараа гэр лүүгээ явсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэн олон очсон байсан болов ч тэрбээр ил гарч ирээгүй юм.
Тэрбээр БНСУ-ын онгоцны үйлчлэгч эмэгтэйд ёс бус авир гаргаж, өгзгийг нь илсэн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж, улмаар прокуророос түүнийг 7 сая воноор торгож, хилийн хоригийг нь цуцалсан байгаа юм. Мөн түүнийг бүх насаар нь БНСУ-ын "Korean air" онгоцоор үйлчлэх эрхийг нь хасчээ.
Дашрамд дуулгахад, олон нийт Д.Одбаяр даргыг албан ёсоор уучлалт гуйж, ажлаасаа огцрохыг шаардаж эхэлсэн байгаа.