| | USD/MNT 0₮

Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ

Улсын онцгой комиссын долдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар энэ наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн бөгөөд тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэсэн юм.

Тэгвэл УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ. Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

УОК-ын зүгээс 8 дугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах юм байна.

Наймдугаар сард хийгдэх товлосон нислэгүүд

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар

 

УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.