| | USD/MNT 0₮

Л.Цэдэвсүрэн: Их, дээд сургуулиудад сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн

Дэлхий нийтэд тархсан цах тахал буюу коронавируст халдварын улмаас их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг ирэх аравдугаар 1-ээс эхлүүлэхээр болсон билээ. 

Тэгвэл энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэх эсэх талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилд их дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. 

2 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөр огт нэмэгдээгүй. Нэгдүгээр курсын онцлог буюу нэн хэрэгцээтэй мэргэжлүүд дээр зөвхөн хөтөлбөрийнх нь кредит бага хэмжээгээр нэмэгдсэн. Сургалтын төлбөрийг нэг удаагийн буюу 100, 50 хувиар авахыг хориглосон.

Мөн Боловсролын зээлийн сангаас малчин болон нэн ядуу өрх, нэг өрхөөс гурван суралцагч суралцаж байгаа тохиолдолд тэтгэлэг олгодог. Энэ зээл нь төсвийн тодотголын дараа тодорхой хувиар олгогдоно” хэмээн өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. 

2020-2021 оны хичээлийн жилд их дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.