| | USD/MNT 0₮

15 настай хүү сагсны талбайд тогонд цохиулж амиа алджээ

Дархан-Уул хотод сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан хүү цахилгааны тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 09-нд Дархан хотод оршин суух хаягтай эрэгтэй 15 настай хүүхэд сагс тоглож байгаад төмөр хашаанд хүрсэн даруйдаа нас баржээ.

Урьдчилсан байдлаар, тоглоомын талбайн төмөр хашаанд хүрснээр газар дээрээ амиа алдсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Дархан-Уул хотод сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан хүү цахилгааны тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.