| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийх, 2019 оны төсвийн гүйцэтгэлийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн бол гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан “Засгийн газар эхний 100 хоногтоо багтааж цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн. Цахим болгож байж дунд шатны хүнд суртал арилдаг. Үүнийг яаж хэрэгжүүлэх талаар хариулт авъя” гэлээ.
Хариуд нь Ч.Хүрэлбаатар сайд “Цар тахалтай байгаа энэ үед цахим үйлчилгээг яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар асууж байна.
Төрийн үйлчилгээг цахим руугаа шилжих хандлага хүчтэй явагдаж байна. Дэлхий нийтээрээ цахим үйлчилгээг бий болгосон шинэ орчинд амьдарна. Тэгэхээр цахим үйлчилгээнд шилжих шилжилтийг бид шуурхай хийнэ. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сараас эхлээд Сангийн яамнаас гаалиас олгодог бүх зөвшөөрлүүд онлайн болно. Олгодог тусгай зөвшөөрлүүдийг хэн нэгэн хүнтэй уулзаж авахгүйгээр онлайнаар авдаг болно. Ингэсээр замын түгжрэл буурч, ард иргэдийн бухимдал буурч, цаг зав хэмнэнэ” гэлээ.
Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сараас эхлээд Сангийн яамнаас гаалиас олгодог бүх зөвшөөрлүүд онлайн болно