| | USD/MNT 0₮

13 жилийн хорих ял авсан Б.Махбал энэ пүрэв гарагт давж заалдана

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 20 буюу энэ пүрэв гарагт 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор тов нь зарлагдлаа.

Хэргийн тухайд гэвэл хоёр жилийн өмнө ЗТХ-ны байран дээр архидан согтуурсан дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт буруутгагдсан Б.Махбал даргыг удаан хугацаанд шалгаж, шүүхээр хэргийг нь шийдвэрлэсэн байдаг юм. 

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 20 буюу энэ пүрэв гарагт 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор тов нь зарлагдлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.