| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарж, Засгийн газар огцрох асуудал яригдана шүү

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон эрдэмтэн докторууд хамтарч Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

С.Ганбаатар “Өнөөдөр Та бидний эвсэлийн зүгээс мэдээлэл хийж байна. Өнөөдрийн гол мэдээлэл бол Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар ард түмэн эсэргүүцэж нийгэмд давалгаалж байна.

Маш олон иргэний байгууллага болон иргэд сошиал орчинд энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор байна. Дөнгөж 2 сарын өмнө яаж гуйлга гуйж байлаа даа.

УИХ-ын гишүүний тангараг дотор ард түмнийхээ хүсэл сонирхол болон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тууштай хамгаална гэж тангарагласан байдаг. Юун орон нутгийн сонгууль, юун төсвийн тодотгол бэ. Үүнээс ч илүү газар нутгийн минь тусгаар тогтнолын байдал аюулд орчихлоо.

ҮАБЗ-ын гурван гишүүнд бичиг явуулж шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ асуудалд иргэний байгууллага болон сонгогчийнхоо төлөөллийг авч уулзаач гэсэн санал тавьсан.

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс захидал ирсэн. Үүнд “Таны шаардлагыг хүлээж авлаа, ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар үүнийг 8 жил хэлэлцэх ёсгүй гэсэн. Энэ хангалтгүй байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга ч чимээгүй байна.

Хэрвээ Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарах, Засгийн газрыг огцрох хэмжээний асуудал яригдана шүү. Энэ асуудалд иргэний нийгэм болон эрдэмтэн докторуудыг оруулсан Ажлын хэсэг яаралтай байгуулахыг шаардаж байна.

Өнөөдөр ээлжит бус чуулганаар улс оронд тулгамдсан ноцтой асуудлуудыг хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг чуулганаар авч хэлэлцээч.

Монголын минь газар нутаг гадаадын цахим сүлжээнд зарагдаж байгааг хараад сэтгэл эмзэглэсэн. Монгол хүн бүхэн санаа зовж байна. Гэтэл үүнд УИХ болон ҮАБЗ таг чиг байгаад гайхлаа.

Газар нутаг бол ард түмний дундын өмч байх ёстой гэж хоёр жил ярьж байна. Тэгэхээр ҮХ-ийнэ 6.2-ыг эсэргүүцэж байна. Хүн бүр амны маск дээрээ ингэж бичээд эсэргүүцэх ёстой шүү. Хуулийг ашиглаж ард түмний хүсэл зоригийн өөдөөс ҮГҮЙ гэж хэлж буй нь дарангуйлал юм. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл хоёр өдрийн дотор хийх ажил юм. Хамгийн гол нь эд нар ард түмнээ сонсох ёстой.

Бид өвөг дээдсээс энэ агуу их баялаг газар нутгийг өвлөж авсан гэхээс илүү гэхээс илүү хойч үедээ өвлүүлж баталгаажуулж үлдээх ёстой юм шүү. Өвлөж авсан би дураараа зарна гэдэг нь энэ төрд байгаа хэдэн луйварчдын үзэл бодлыг бид эсэргүүцэж байна” гэлээ.

Монголын минь газар нутаг гадаадын цахим сүлжээнд зарагдаж байгааг хараад сэтгэл эмзэглэсэн. Монгол хүн бүхэн санаа зовж байна. Гэтэл үүнд УИХ болон ҮАБЗ таг чиг байгаад гайхлаа.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.