| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхэлжээ.
 
Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.
 
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын давуу авах эрхээс татгалзахад хамжигчаар оролцсон, бусдад давуу байдал олгосон зэргээр ийнхүү эрүүгийн хэрэгт буруутган шалгасан байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.