| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өчигдөр буюу 2020.08.16-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийт 609 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Үүнд наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор ирсэн 268 хүний шинжилгээ, мөн долоодугаар сарын 27-нд ирсэн Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, сувилалын ажиглалтанд байгаа зургаан хүн, тусгаарлагдах байранд байгаа 31 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 хүний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 298 тохиолдол батлагдсанаас 276 нь эдгэрсэн байгаа. Одоогоор сувилалын ажиглалтанд 47 хүн, гэрийн ажиглалтанд 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 213 хүн байна. Мөн ХӨСҮТ-д нийт 44 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэх мэдээллийг өглөө.

 

Өчигдөр буюу 2020.08.16-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийт 609 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.