| | USD/MNT 0₮

Олимпийн аварга Н.Түвшинбаяр тамга тэмдгээ гардан авчээ

Өнөөдөр 11.00 цагт Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол зохион байгуулагдлаа.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Н.Түвшинбаяр аваргын хувьд энэ сонгуульт ажилд ганцаараа нэр дэвшиж, өрсөлдөгчгүйгээр тодорсон гэх шүүмжлэл байна. Өөрөөр хэлбэл, энэхүү албан тушаалыг шагнал болгон авч байна гэсэн шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд бичсэн харагдана. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр тамга тэмдгээ гардан авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.