| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы гол хэлэлцэх сэдэв төсвийн тодотгол байх юм.
Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын эрхэм гишүүд ээ, энэ удаагийн чуулган бүхэлдээ та бидний сонгогчдод амласан амлалт, улсын эдийн засгийг тэтгэх, ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэх болно.
Үүний төлөө тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, ард түмнийхээ төлөө аргацгааж биш урагшилж ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг амлалтын жагсаалт биш салбар бүрт шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм. Салбар бүрт өөрчлөлт, шинэчлэлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой.
Энэ гал улам бадран түгэх ёстой. Үр дүнд нь Монголын нийгэмд гэрэл гэгээ түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх учиртай. Ээлжит бус чулганы гол агуулга, утга учир үүнд оршиж байна.
Эрхэм гишүүд ээ, Монголоо өөд нь татах, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүч түрлэг болгож, уруудсанаа татаж, буруудсанаа залах, зөв замд орж эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг та бидэнд ногдсон. Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн бүрэн дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм ч бай гэсэн эрхэм үүргийг түмэн олон бидэнд өгч, төрд илгээсэн.
Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын их хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдэе" гэлээ.
Ийнхүү ээлжит бус чуулган нээлтээ хийж, өнөөдрөөс УИХ-ын намын бүлгүүд, байнгын хороод хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ.
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы гол хэлэлцэх сэдэв төсвийн тодотгол байх юм.