| | USD/MNT 0₮

М.Оюун: 1072 хувьцааны ногдол ашгийг хүүхдийн болон и-баримтын дансаар олговол хөрөнгийн зах зээл гажуудна

Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Ингэхдээ СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндашийн мэдэгдсэнээр "Үнэт цаасны данс нээлгэсэн нэг сая гаруй иргэдийн ногдол ашгийг тухайн дансанд нь хийхэд бэлэн болчихсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг и-баримт авдаг данс болон 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хангаж байна" хэмээн мэдэгдсэн. 

Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюунаас тодрууллаа. Тэрбээр "Үнэт цаасны ногдол ашгийг зориулалтын бус дансаар олгох нь Хөрөнгийн зах зээлийн үнэт зарчмыг зөрчиж байгаа явдал юм. Учир нь ногдол ашиг бол тухайн үнэт цаасыг зах зээлийн эргэлтэд оруулах ёстой. Иймд тусдаа үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Халамжийн данс руу оруулж болохгүй.

Ногдол ашиг тарааж байгаагийн гол шалтгаан нь анхдагч, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаас болон захыг хөдөлгөөнд оруулахад оршино. Тэрнээс биш халамжтай огт холбож болохгүй.

Жишээлбэл, и-баримт авдаг данс руу оруулбал утгаасаа гажна" хэмээн тайлбарлав.

Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Ингэхдээ СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндашийн мэдэгдсэнээр "Үнэт цаасны данс нээлгэсэн нэг сая гаруй иргэдийн ногдол ашгийг тухайн дансанд нь хийхэд бэлэн болчихсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг и-баримт авдаг данс болон 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хангаж байна" хэмээн мэдэгдсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.