| | USD/MNT 0₮

Цэцэрлэгт шинээр элсэх 3-5 настнуудын бүртгэл энэ сарын 17-21-ний өдрүүдэд болно

Улсын онцгой комиссоос 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 01-нд эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу БШУЯ-наас зохицуулалтыг хийхдээ анги дүүргэлт 20-иос дээш хүүхэдгүй байх, хоёр настнуудыг энэ жил цэцэрлэгт хамруулахаар байхаар шийдвэрлэсэн. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй Харин ирэх жилд сургуульд суралцах таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах, 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгийн багтаамжид тааруулан цэцэрлэгт элсүүлэхээр болжээ. Цэцэрлэгт элсээгүй хүүхдүүдэд зориулан теле хичээлийг явуулна. 

Иймд цэцэрлэгт шинээр элсэх 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт ирэх долоо хоногт буюу 2020 оны наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд цахимаар биш уламжлалтаар харъяа цэцэрлэгүүдэд зохион байгуулагдах бол өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэгт ажлын цагаар зохион байгуулагдахаар болжээ. 

Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт буюу энэ сарын 17-21-ний өдрүүдэд болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.