| | USD/MNT 0₮

680 кг дэрвэгэр жиргэрүүг нүүрсэн дунд нууж хилээр гаргахыг завджээ

680 кг дэрвэгэр жиргэрүүг нүүрсэн дунд нууж хилээр гаргахыг завдсаныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 13-нд Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна.

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

680 кг дэрвэгэр жиргэрүүг нүүрсэн дунд нууж хилээр гаргахыг завджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.