| | USD/MNT 0₮

462 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн цар тахлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 462 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 165 давтан шинжилгээ, сувилалд эдгэрч гарсан таван хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй есөн хүн, тандалтын шугамаар зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний сорьцод хийхэд бүгд сөрөг гарлаа. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн нийт 297 тохиолдол бүртгэгдсэнээр 269 нь эдгэрсэн. Одоо сувилалд 46 хүн, ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа. 26 хүний биеийн байдал хөнгөн, архаг хүнд өвчтэй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа" гэв.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн цар тахлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 462 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 165 давтан шинжилгээ, сувилалд эдгэрч гарсан таван хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй есөн хүн, тандалтын шугамаар зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний сорьцод хийхэд бүгд сөрөг гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.