| | USD/MNT 0₮

Зам тээврийн НОЦТОЙ ослын улмаас ДӨРВӨН ХҮН амь насаа алджээ

Энэ долоо хоногт буюу 2020 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1080 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 780 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байгаа бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангах, жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ долоо хоногт буюу 2020 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1080 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 780 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байгаа бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (59)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.