| | USD/MNT 0₮

Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон өдрөө МҮОХ-ны ерөнхийлөгч болох магадлалтай

Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчийг сонгох хурал өнөөдөр болж байна. Энэхүү хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Нэр дэвшигчдийн хувьд:

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Найдангийн Түвшинбаяр

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Цэвэгмидийн Бат-Энх
  • Чойжгаваагийн Наранбаатар
  • Жүгдэрийн Отгонцагаан
  • Галсанжамцын Пүрэв-Очир нар өрсөлдөж байгаа юм.

Дашрамд сануулахад, өнөөдрөөс 14 жилийн өмнө буюу 2008 оны зуны олимпоос  Найдангийн Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ийн жинд алтан медаль хүртэж, Монгол Улсад анхны алтан медалийг авчирсан юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэрээ дэвшүүлсэн Н.Түвшинбаяр Олимпийн аварга болсон өдрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа аж.

Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон өдрөө МҮОХ-ны ерөнхийлөгч болох магадлалтай
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.