| | USD/MNT 0₮

110 орчим иргэн холимог гэр бүлийн шалтгаанаар БНХАУ-д зорчих хүсэлтээ ГХЯ-нд тавьжээ

Коронавирусийн цар тахлын улмаас БНХАУ 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл тус улсад зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байна. Тус иргэдийн 110 орчим нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон иргэд байгаа бөгөөд БНХАУ-д эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас тус улс руу зорчих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Харин 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна. 

БНХАУ-д суралцдаг 12,000 Монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна. Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болно. 

"Ногоон гарц түр журам" үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй бөгөөд бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улсруу явуулах боломжгүй байгаа юм. 

110 орчим иргэн холимог гэр бүлийн шалтгаанаар БНХАУ-д зорчих хүсэлтээ ГХЯ-нд тавьжээ
Нийгэм

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.