| | USD/MNT 0₮

БЯСАЛГАЛЫН ТӨВД АМАРЧ БАЙГААД СУРАГГҮЙ БОЛСОН 25 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Бясалгалын төвөөс сураггүй алга болсон эмэгтэйн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг өнгөрсөн сарын 31-ний өдрийн  22.35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон байсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт дахин наймдугаар сарын 11-ний өдрийн 08:30 цагаас эхлэн Налайх дүүргийн 6 дугаар хороо “Салхины саравч” гэдэг газраас 1 дүгээр хороо “Баянзүрхийн-Ар тал” хүртэл “Туул” голоор 24 км-т завьтай урсаж, явганаар болон автомашинтай 20 км уулархаг бүсээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Дахин эрэн хайх ажиллагаа явуулаагүй байна.

Бясалгалын төвөөс сураггүй алга болсон эмэгтэйн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг өнгөрсөн сарын 31-ний өдрийн 22.35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.