| | USD/MNT 0₮
Монгол бөхийн домог болсон “Буур” Жамъян аваргын хүргэн Цэвээний Гэлэгжамцийг өнөө цагийн бөхийн манлай Г.Өсөхбаяр аваргын, Г.Батбаяр харцагын аав гэдгээр нь ард түмэн андахгүй сайн мэднэ.
Гэртээ гэгээ татуулсан охид, гэр дүүргэсэн залуустай төрийн наадмын түрүү бөх төрүүлсэн ачлалт сайхан аав ээж нь өдгөө энх тунх амьдарч байна.
Монгол тооллоор өнөө жил Ц.Гэлэгжамц гуай 85, гэргий Ж.Насантогтох 80 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд тэд гал голомтоо бадраан орчлонд ханилан суусны нэгэн 60 жилийн ойн баяраа хэдхэн хоногийн өмнө үр хүүхдүүдийнхээ өргөн дэлгэр болжээ.
Ойн баярт нь үр хүүхдүүд нь болон ач зээ нь Архангай нутгийнхан нь УИХ-ын гишүүд, бөхчүүд уригджээ. Сайхан буурлууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол тооллоор өнөө жил Ц.Гэлэгжамц гуай 85, гэргий Ж.Насантогтох 80 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд тэд гал голомтоо бадраан орчлонд ханилан суусны нэгэн 60 жилийн ойн баяраа хийжээ.