| | USD/MNT 0₮

Б.Болороо:Уучлал гэсэн доромжлолоор яах юм бэ “Хишиг арвин индустриал” компанийнхаан

Ажлын байран дээрээ золгүй байдлаар амиа алдсан нөхөр А-гийнхаа нэр төрийг сэргээлгэж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулахыг шаардсан иргэн Б.Болороо ээжийнхээ хамт төв талбай дээр олон хоног суулт зарлаад буусан билээ.

Талийгаач нөхөр нь “Хишиг арвин индустриал” компанид харуул хийдэг байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард харамсалтайгаар амиа алдсан юм.

Тэгвэл энэхүү хэрэгт буруутай дээрх компанийн удирдлагууд хэрэг явдал болсны дараа албан ёсоор уучлал гуйгаагүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйсанд ээж охин хоёр эгдүүцэж буйгаа илэрхийлэв.

Энэ талаар иргэн Б.Болороо “Сэтгүүлчийг очихоор яриа өгөхгүй зугтаачихаад сонины булангаар дамжуулж уучлал гэсэн доромжлол явуулахаа боль “Хишиг арвин” компанийнхан.  

Олны өмнө гарч уучлал гуйж чадахгүй арчаагүй улс төрч компани байна. Өдийг хүртэл авсан доромжлолуудаас хамгийн том нь энэ байлаа.

Энэ компаний гүйцэтгэх захирал Б.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ “Би толгой гудайж зогсоод уучлал гуйхаар нөгөө намаас алуурчин Тулгат гээд хар пиар хийчихнэ тийм болохоор зурвас маягаар гуйя” гэхэд нь би “Үгүй надаас гадна олон хүн танай уучлалтыг хүлээж байгаа” гэж хэлсэн.

Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь тар нар өөрсдөө шүү.

Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна. Ёстой хэлэх муу үг олдохгүй байна. Энэ уучлал бишээ” гэлээ.

 

Ажлын байран дээрээ золгүй байдлаар амиа алдсан нөхөр А-гийнхаа нэр төрийг сэргээлгэж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулахыг шаардсан иргэн Б.Болороо ээжийнхээ хамт төв талбай дээр олон хоног суулт зарлаад буусан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.