| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн. Энэхүү хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас эдийн засагт нэлээдгүй хүндрэл үүссэн бөгөөд уул уурхайн түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ уруудсан хэвээр. Нөхцөл байдал ийн хурцдаж байгаа тул төсвөө тодотгох, эдийн засгийн бодит байдлаа эргэн харах, хэтэрхий өөдрөг төсөөллөөс зайлсхийхээс өөр аргагүй болж байна. 5.1 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байсан төсвийн алдагдал 10 хувьд ч хүрч болзошгүй талаар өчигдөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдэгдсэн.
Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ