| | USD/MNT 0₮

Хувийн эмнэлгийн эмч үр хөндөлт хийж, ургийг нь гудамжинд хаядаг байжээ

Сүүлийн үед “Гудамжинд нярайн цогцос олдож байгаа” талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Тэгвэл дээрх нярайн цогцсыг нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гадуур хаядаг байсныг ЦЕГ-аас илрүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү  дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагад гудамжнаас нярайн цогцос гэсэн мэдээллийн мөрөөрСХД-ийн цагдаагийн хэлтсээс шалгалт явуулахад, тус дүүрэгт байрлах хувийн эмнэлэгт аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн учир хууль журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохоор тоог баримтыг хэлэх боломжгүй. Гэхдээ хэд хэдэн удаагийн үйлдэл байгаа.  Энэ хэрэгтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авна.

Эрүүгийн хуулиар шийтгэнэ. Эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа юу, тухайн эмнэлгийн ажилтны буруутай ажиллагаа юу гэдгийг мөрдөн байцаалтаар тогтооно” гэв.

 

 

Хувийн эмнэлгийн эмч үр хөндөлт хийж, ургийг олон нийтийн газар хаядаг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.