| | USD/MNT 0₮
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ.
Ингээд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан. Иймээс өнөөдөр түүний гэм буруутай эсэхийг шүүнэ.
Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Хэргийн тухайд гэвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авч өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүний хувьд "Би зээл аваагүй" гэж мэлзсэн ч нотлох баримтууд нь байгаа учир ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн билээ.
Ийнхүү эхнээсээ ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асангууд хорих ялаар шийтгүүлж байгаа бөгөөд өнөөдөр Б.Дамба-Очир дээлээ нөмөрч магадгүй болоод байна.
Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.