| | USD/MNT 0₮

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томиллоо

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа түр орлон гүйцэтгэгчээр хүлээн авсан байна. 

Д.Баттулга даргын хувьд ийнхүү орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгч байна. 

Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн дараа Их хурлаа хуралдуулж намын даргаа сонгохоо албан ёсоор мэдэгдсэн. Энэ үеэр мөн Нийслэлийн Ардчилсан намын даргыг томилно. 

Одоогоор тус намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа түр орлон гүйцэтгэгчээр хүлээн авсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.