| | USD/MNT 0₮

Аймгийн Засаг даргад үүрэг өгсөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “том” байна

Завхан аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Баярсайхан нутагтаа очиж ажиллажээ. Цэрэг хувцас өмсөж, олон эрчүүдийн дунд гараа халаасандаа хийн алхаж яваа түүний зургийг харсан хүн бүр элдвээр бичиж, эгдүүцэж буйгаа илэрхийлэв.  

Өөрийгөө Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гээд итгэж, бодсон аятай алхаж яваа тэрбээр, аймгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч байгаа нь бүр ч таалагдсангүй.

Ёстой хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр аашилж байгаа мэт харагдана.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, Засаг дарга болон удирдлагуудтай нь уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгаатай танилцаж, шаардлага хангахгүй удааширч хугацаа алдаж байгаа хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан талаараа өөрийнхөө пэйж хуудсанд нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэв.

Угтаа бол аймгийн Засаг даргад үүрэг даалгавар өгдөг том албан тушаалтан биш баймаар юм. Ерөнхий сайдын ажлыг өмнөөс нь хийж, өөрийгөө “том” андуурсан эрхэм гишүүн Б.Баярсайхан та УИХ-ын гишүүний ажлаа хариуцлагатай хийвэл барах бус уу.

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, Засаг дарга болон удирдлагуудтай нь уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгаатай танилцаж, шаардлага хангахгүй удааширч хугацаа алдаж байгаа хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан талаараа өөрийнхөө пэйж хуудсанд нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэв.
Улс төр

Сэтгэгдэл (140)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.