| | USD/MNT 0₮

Л.Мөнхтүшиг:Дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Засгийн газар иргэдээ хилийн чанадаас тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Эх орондоо татан авч дуусах хүртэл санхүүгийн боломжгүй болж байгаа иргэдэд туслах зорилгоор Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим иргэнээ, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим гэхчлэн иргэнээ татан авсан. Нийт татан авсан иргэдийн тоо 17117 болсон.

Одоогоор дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна" гэлээ. 

Шууд үзэх:

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим иргэнээ, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим гэхчлэн иргэнээ татан авсан. Нийт татан авсан иргэдийн тоо 17117 болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.