| | USD/MNT 0₮

Аймшигт осолд өртсөн гэр бүлийн долоон хүнээс үлдсэн хоёр амийг аврахад туслаач, Монголчуудаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваанд өнгөрсөн 7 сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том машин осолдон, дэлбэрч, гурван машин 1 мотоцикл, нийт 10 гаруй хүн хүндээр түлэгдсэн аймшигт осол болсон билээ.

Уг осолд SPS телевизийн ууган ажилтнуудын нэг О.Цэнгэлийн гэр бүлийн 7 хүн болох түүний ээж, нөхөр, 13 настай охин, 10 настай хүү, 5 настай охин, 4 сартай хүү нарын зорчиж явсан машин өртөж телевизийн салбарын залуу боловсон хүчин, залуухан гэр бүлд нөхөж баршгүй хохирол учраад байна.

7 сарын 16 нд таван настай охин У
7 сарын 22-нд өрхийн тэргүүн Б.
7 сарын 29-нд гэрийн эзэгтэйн ээж А,
7 сарын 31-нд 10 настай хүү Б нар
8 сарын 10-нд 13 настай охин Э /Солонгос руу эмчилгээнд явсан байсан/ нар өөд боллоо.
13 настай охиноо эмчлүүлэхээр тусгай үүргийн онгоцоор авч явсан О.Цэнгэл өчигдөр өглөө том охиноосоо үүрд хагацав. Аймшигт зовлон амьдын хагацал үзсэн О.Цэнгэл сэтгэл санааны хүнд цочролд орсон байдалтай эмчилгээ хийлгэж байна.

Харамсалтай нь, охин нь хоёр удаа хагалгаанд орсон ч амьд үлдэж чадсангүй. Үр хүүхдээ нүдэн дээрээ алдаж, амьдын хагацал үзэн, шар махтайгаа хатаж байгаа эмэгтэйн шархалсан зүрх сэтгэлийг анагааж чадахгүй ч, эмчилгээний зардалд нь бага ч болов хандив өргөөрөй.

Монголд эрүүл үлдсэн 4 сартай хүү дээр нь эсэн мэнд ирүүлэхийн тулд та бүхнийг энэхүү хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай
Хандивын данс:Очбаярын Цэнгэл
Хаан Банк - 5021715838
Голомт банк - 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк– 472008534

95452112, 99850647 гэсэн дугаараар талийгаачийн ах Цэнд-Аюуштай холбогдоорой.

 

 

Уг осолд SPS телевизийн ууган ажилтнуудын нэг О.Цэнгэлийн гэр бүлийн 7 хүн болох түүний ээж, нөхөр, 13 настай охин, 10 настай хүү, 5 настай охин, 4 сартай хүү нарын зорчиж явсан машин өртөж телевизийн салбарын залуу боловсон хүчин, залуухан гэр бүлд нөхөж баршгүй хохирол учраад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.