| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:504 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй

ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020.08.10-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗООНОЗ-ын вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийт 504 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Үүнд долоодугаар сарын 27-д Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266, долоодугаар сарын 22-нд Австрали-Улаанбаатарын онгоцоор ирсэн 48, ажиглах байруудад ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилчид 32, эдгэрсний дараах сувилалд байгаа 43, тусгаарлан ажиглагдах байранд  байгаа 11, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаа, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 23, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүн багтаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 293 тохиолдол батлагдсанаас 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувилалд, 26 нь гэрт, 193 нь ажиглалтын хугацаа дууссан байна. Мөн ХӨСҮТ-д 52 хүн ажиглалтанд байгаагаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэх мэдээллийг өглөө.

 

 

ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.