| | USD/MNT 0₮

Саруул хотхонд ахуйн газ дэлбэрч, нэг иргэний биеийн 80 хувь нь түлэгджээ

Саруул хотхонд газ дэлбэрч, нэг иргэний нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат 22 настай иргэн А /нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Саруул хотхонд ахуйн газ дэлбэрч, нэг иргэний биеийн 80 хувь нь түлэгджээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.