| | USD/MNT 0₮

Нарны хүү, сарны охин компанид залилуулсан иргэд өнөөдөр тайван жагсаал хийнэ

“Нарны хүү, сарны охин” ХХК-д залилуулсан иргэд өнөөдөр 10.00  цагт БЗД-ийн Прокурорын гадаа тайван жагсаал хийхээр болжээ.

Тодруулбал, “Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа мөнгөө төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, урьдчилгаагаа ч буцаан авч чадахгүй гурван жилийн нүүр үзэж байгаа юм.

Тус компанийн захирал Д.Гүрсоронз болон Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан ч орон сууц нь одоог хүртэл баригдаагүй ба нийт 300 гаруй иргэн дөрвөн тэрбум төгрөгөөр залилуулсан бөгөөд ийнхүү хуулийн байгууллагад хэрэг нь шийдэгдэхгүй удсаар байна.

Тус компанийн захирал Д.Гүрсоронз болон Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан ч орон сууц нь одоог хүртэл баригдаагүй ба нийт 300 гаруй иргэн дөрвөн тэрбум төгрөгөөр залилуулсан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.