| | USD/MNT 0₮
ЦЕГ-аас иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж, өөрийг нь эрүүдэн шүүж, хилсээр хэрэг тулгасан гэх алба хаагчдад хариуцлага тооцлоо.
Иргэн Ц.Пүрэвдорж энэ дүгээр сарын 06-нд цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан байдаг.
Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.
Тэрбээр “Бохир цагдаа нарын бохир үйлдлийг ЦЕГ-ын шударга алба хаагчид таслан зогсоосон байна. Үнэн хэзээд ялдаг юм. Үнэн ил гартал тэмцэнэ. Дахиад ч асуудал байгаа. Цагдаагийн алба хаагчийн ёсзүйгүй үйлдлийг иргэд айхгүйгээр мэдээлж байх ёстой. Миний мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон танай сайтын хамт олонд баярлалаа” гэв.
Дашрамд дуулгахад, иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллах 126 дугаарын утсанд ирүүлж болно.
ШУУД ҮЗЭХ:
ЦЕГ-аас иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж, өөрийг нь эрүүдэн шүүж, хилсээр хэрэг тулгасан гэх алба хаагчдад хариуцлага тооцлоо.