| | USD/MNT 0₮

Авлигын хэрэгт холбогдсон эрхлэгчээ эсэргүүцсэн багш ажилчид суулт зарлаж байна

БЗД-ийн XVIII хороонд байрлах 129-р цэцэрлэгийн багш ажилчид өнөөдрөөс эхлэн суулт зарлаж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, хүүхдүүдээс 500 мянгаас 1.5 сая төгрөг хүртлэх хахууль авдаг зэрэг шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч түүнийг эргүүлэн томилж буйг цэцэрлэгийн багш ажилчид эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа юм байна.

Энэ талаар тус цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Сумъяа хэлэхдээ “Манай цэцэрлэг нийт 54 багш ажилчинтайгаас 44 нь суулт хийж байна. Биднийг өнөөдөр ирэхэд цэцэрлэгийн түлхүүр цоожийг нь сольсон байсан. Тиймээс бид цэцэрлэг дотроо суулт зарлах боломжгүй болсон тул гадаа ийнхүү суултаа үргэлжлүүлж байна.

Эрхлэгч Ө.Алдармаа нь 2014 оны аравдугаар сард анх томилогдон ирж байсан ба ирсэн цагаасаа хойш маш их хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан. Тиймээс бид буруутай үйл ажиллагааг нь гурван шатны байгууллагад уламжилснаар 2017 оны арваннэгдүгээр сард шалгалт ирж, Ө.Алдармаагийн буруутай үйл ажиллагааг нь тогтоосон.

Үүний дагуу Ө.Алдармаад АТГ-аас өнгөрсөн 2018 оны нэг сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэтэл яагаад хууль хяналтын байгууллагаар явж байгаа хүнийг дахин томилох болов.

Хэрвээ Ө.Алдармаа дахин томилогдвол багш ажилчдыг маань ажлаас нь халах зэрэг арга хэмжээ авах болов уу гэсэн айдастай байна. Тиймээс Ө.Алдармаагаас өөр хүнийг эрхлэгчээр томилж өгөөсэй гэж хүсч байна.

Мөн биднийг суулт хийж байхад нөхөр болон хүү нь ирж биднийг дарамталж, танхайрсан. Энэ нь ч мөн баримт нотолгоотойгоо байгаа. Бид Ө.Алдармаагаас өөр хүн эрхлэгч болох хүртэл нь суултаа үргэлжлүүлнэ” гэлээ.

Шууд үзэх:

 

БЗД-ийн XVIII хороонд байрлах 129-р цэцэрлэгийн багш ажилчид өнөөдрөөс эхлэн суулт зарлаж буйгаа илэрхийллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.