| | USD/MNT 0₮
“Тендерчин” Ч.Хүрэлбаатар. Эцэг эхийн өгсөн нэр нь Ч.Хүрэлбаатар боловч улс төр, бизнесийнхний дунд “Тендерчин” хэмээн алдаршсан эдийн засгийн багш мэргэжилтэн нэгэн.
Гэсэн ч Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж байсан түүний улстөрийнх нь карьер зогсолтгүй өсч, өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн үүц, өв хөрөнгийг захиран зарцуулж яваа Сангийн сайд хүн.
Гэхдээ Сангийн сайд байлаа гээд Ч.Хүрэлбаатар эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, өөрийнхөө болон ах дүү, хамаатан садныхаа компани, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгомооргүй байна.
Сүүлийн үед түүнтэй холбоотой элдэв янзын эрээн бараан мэдээлэл их гардаг болов. Гэвч худлаа мэдээлэл биш, үнэний ортой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаа юм. Ямар нэгэн тендерийг лоббидож өөртөө ашигтай байдлаар авдаг, эсвэл өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст илт давуу байдал үүсгэж үзүүлдэг гэх.
Ямар сайндаа “Сангийн сайд төсвөөс шуулаа” хэмээн МАН-ынхан уурлаж, гишүүн Ж.Мөнхбат түүнтэй “алалцаад” байх билээ.
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ.
Хэн, ямар гишүүн тойрогтоо хэдэн төгрөг батлуулж, зарцуулахыг нь тодорхой харж болно. Гишүүдээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тойрогтоо хамгийн их төсөв суулгуулсан гэх мэдээлэл ил болсон.
Тодруулбал, Увс аймагт буюу өөрийнхөө тойрогт 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь илэрчээ. Бүр 51 тэрбум төгрөг шүү дээ. Бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм. Нууцаар хуваарилсанд гишүүд бухимдалтай байна.
Сангийн сайд, Монгол Улсын санхүү хөрөнгийг атгаж, жолоодож байгаа хүн гэхээрээ ийм давуу эрхтэй байж болох юм уу.
Ийм их мөнгийг төсвөөс хулгай хийж ирэх оны сонгуульдаа бэлдэх гэж байгаа юу. Бусад аймагт 5-10 тэрбум төгрөгийн төсөв байхад ганцхан Увс аймагт 51 тэрбум төгрөг байх нь арай л шударга бус үйлдэл биш үү. Үүнд Аудитын ерөнхий газраас хяналт шалгалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Сангийн сайд нэрээр төсвөөс 51 тэрбум төгрөг хусчихаад, 2020 оны сонгуулийнхаа пиарыг хийчихээд зогсч мэдэх эр шүү.
Угтаа энэ бол Монгол төрийн түшээгээс гарч боломгүй араншин. Ч.Хүрэлбаатар сайд ичих ёстой юм. Улс нь эдийн засгийн өртэй, ОУВС-аас хараат, эдийн засаг нь хүнд байхад Сангийн сайд нь ирэх сонгуулиа, өөрийнхөө нэо хүнд дахин сонгогдох боломжийг төлөө төсвийн мөнгийг хулгай хийхээр улайрдаг нь ямар учиртай юм бэ. Улсын сан хөмрөг, санхүүг зөв зарцуул гэж томилсон болохоос хумсалж хулгай гэж Сангийн сайдаар тавиагүй л байлтай даа.
Ч.Хүрэлбаатар Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хасчээ
Тэгвэл “тендерчин” Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой бас нэгэн мапаантай асуудал ил гарчээ.
Засгийн газраас зарласан тендерийн нэгэн жишээг дурдъя. Сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийж, алслагдсан айл өрхүүдэд өргөн нэвтрүүлэг хийх тендерийг жил бүр зарладаг. Дэлхийн тойрог замд байрласан харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуултай холбогдон агаараас телевизийн нэвтрүүлгүүдийг хүргэх үүрэг хүлээсэн энэ тендерийн ялагч нь сүүлийн олон жилийн турш ДДэШ ТВ компани болж ирсэн байдаг.
2008 оноос хойш ДДэш ТВ компани энэ тендерийн мөнгө жил дараалан авч, 2009 оноос 18 суваг, 2011 оноос 50 суваг, 2013 оноос эхлэн 64 суваг дамжуулж байгаа гэхээр тус компани энэ тендерийг 10 жил атгасан байгаа нь харагдана.
Гэвч энэ жил дахин тендер зарлахад “Монголсат” гэх компани ялжээ. Энэ компанийн үнийн санал нь ДДэш ТВ компанийн нэг жилийн улсын төсвөөс авдаг мөнгөнөөс 5 дахин хямд буюу 400 орчим сая төгрөг байсан нь тендерт ялах шалтгаан болсон гэж тендерийн хорооныхон ярьж байна.
ДДэш ТВ компани жил бүр хиймэл дагуулаас өргөн нэвтрүүлэг түгээх үйлчилгээний хөлсөнд улсаас 1.2 сая ам.доллар авч иржээ. Энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 3 тэрбум 240 мянган төгрөг гэсэн үг. Уг компани харин энэ үйлчилгээг 5 дахин хямд хүрэх болзолтойгоор тендерийг 10 жил атгасан ДДэш ТВ компанийг ийнхүү буулгаж авчээ.
Гэвч тендерт ялаагүй ДДэш ТВ компани мэдээллийн хэрэгслээр тасалж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хаажээ. Уг нь 2019 оныг дуустал гэрээгээр хүлээсэн ажлаа хийх учиртай ДДэш ТВ компани тендерт ялагдсан уурандаа айл өрхүүдийн олон нийтийн мэдээлэл авах эрхэнд ноцтой халдаж, дамжуулалтаа таслаад байгаа юм.
Гэрээний үүргээ биелүүлэхгүй гэдийсэн нь ердөө л өөр компани тендерт ялсанд уурссаных. Мөнгийг нь авчихсан атлаа өөр компани ялсны төлөө 200 гаруй мянган өрхийг хохироогоод сууж байгаа энэ хохирлыг энэ компани төлөх үү. Ялагдал хүлээсэн ДДэш ТВ компани Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой аж.
Тэрбээр тус компанийн тендерт ирэх ёстой мөнгийг 2020 оны улсын төсвөөс хасчихаад, юу ч болоогүй мэт гэмгүй царайлаад сууж байна. Сангийн сайд чухам яагаад ирэх оны төсвөөс энэ мөнгийг хасав.
Жилдээ улсын төсвөөс 1.2 сая доллар сааж, монополь эрх тогтоосон, эрх дураараа ДДэш ТВ компанийн 49 хувийг MCS групп эзэмшдэг. Харин 51 хувийг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг юм. Харин МCS группийн охин компани Юнител компанийн ТУЗ-ийн дарга Р.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүргэн ах гэнэ. Иймээс л эрхэм сайд гэр бүл ураг төрлийн хэлхээ, амин хувийн ашиг сонирхлоо 200 гаруй мянган айл өрхөд гаргаж, ялагдсан компанийнхаа өшөө ялсан компаниас авч байгаа үйлдэл бололтой.
Орон даяар газрын тоон дахин дамжуулалтыг хийх үүрэг хүлээсэн Радио, телевизийн үндэсний сүлжээ улсын үйлдвэрийн газарт орон даяар телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг дамжуулахад шаардлагатай техникийн шинэчлэл хийх төсөв мөнгийг мөн хасчээ. Төсөв хасагдснаар 2020 оноос эхлэн орон даяар 200 гаруй мянган өрх телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг бүрэн үзэх, сонсох боломжгүй болжээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан тэдний уршиг хэнийг хохироох нь тодорхойгоос тодорхой аж.
Жилдээ улсын төсвөөс 1.2 сая доллар сааж, монополь эрх тогтоосон, эрх дураараа ДДэш ТВ компанийн 49 хувийг MCS групп эзэмшдэг. Харин 51 хувийг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг юм. Харин МCS группийн охин компани Юнител компанийн ТУЗ-ийн дарга Р.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүргэн ах гэнэ. Иймээс л эрхэм сайд гэр бүл ураг төрлийн хэлхээ, амин хувийн ашиг сонирхлоо 200 гаруй мянган айл өрхөд гаргаж, ялагдсан компанийнхаа өшөөг ялсан компаниас авч байгаа үйлдэл бололтой.