| | USD/MNT 0₮

ЭМЯ:Өмнөговь аймагт нас барсан ачаа тээврийн жолоочид коронавирусийн шинж тэмдэг илрээгүй

Өнөөдөр 17.50 цагт ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд өндөр халуурсан ачаа тээврийн жолооч нас барж, орчин тойрныг нь тусгаарлаад байна гэх мэдээлэл өнөөдөр гарсан билээ.

Энэ асуудалд ЭМЯ-ны тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл тайлбар хийлээ. 

Тэрбээр “Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд 49 настай залуу нас барсан. Тэрбээр Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг ачаа тээврийн жолооч байсан. Өдөр зүрхээр хатгаж, бие тавгүйрхлээ гэсэн өгүүлэмжтэй эмчид хандаж байсан. Гэвч харамсалтай нь эмнэлэгтээ хүрч чадалгүй замдаа нас барсан байна.

Түүнд ямар нэгэн шарх сорви, коронавирусийн ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хятад, Монгол хоёр талдаа байнгын шинжилгээнд хамрагддаг, хяналтад байсан ачаа тээврийн жолооч. Урьдчилсан байдлаар зүрхний шигдээс болж нас барсан болов уу гэж албаны хүмүүс үзэж байна. Иймд иргэдийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд 49 настай залуу нас барсан. Тэрбээр Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг ачаа тээврийн жолооч байсан. Өдөр зүрхээр хатгаж, бие тавгүйрхлээ гэсэн өгүүлэмжтэй эмчид хандаж байсан. Гэвч харамсалтай нь эмнэлэгтээ хүрч чадалгүй замдаа нас барсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.